Хөхүүл ээжүүдэд: эрүүл тэнцвэртэй хооллолт

2025 оны 11 сарын 20

Хөхүүл ээжүүдэд: эрүүл тэнцвэртэй хооллолт

🤱 Хөхүүл үед эрүүл тэнцвэртэй хооллох нь яагаад чухал вэ?



✨ Жирэмсэн байх хугацаанд алдсан эрдэс, аминдэмүүдийг нөхнө.


✨ Бяцхан үрийн тань бие физиологи эхний жилдээ маш хурдацтай өсч, торниж байдаг тул хэрэгцээт шим тэжээлийг авах шаардлагатай байдаг. 


✨ Хөхүүл ээжүүд маань хоол хүнснээс авах шим тэжээлийн ихэнх хувийг өөртөө биш, бяцхан үрээ тэтгэдэг.


✨ Ээжүүдийн идэж хэрэглэж буй хоол хүнс нь сүүгээр дамжин хүүхдэд танил болдог тул, олон төрлийн эрүүл хоолны сонголтыг хийх.


✨ Хөхүүл ээжүүд энгийн үетэй харьцуулахад ойролцоогоор 400 ккал илүү хооллох хэрэгтэй байдаг.


✨ Шингэн дутагдаж, ам ихээр цангадаг тул ус болон ургамлын гаралтай цай сайн ууж шингэнээ нөхөх. Нэг дор их хэмжээгээр гэхээсээ илүү өдрийн турш халуун бүлээн усыг бага багаар шимж уух. Цай нь каффейн багатай ургамлын цай байх. Ногоон цай нь сайн ч каффейны агууламж өндөр байдаг тул ихээр уухгүй байх.



✨ Ясны шөл, булууны ясны шөл уух нь хий арвидахаас сэргийлнэ.


✨ Кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх: сүү, тараг, цагаан идээ.



✨ Уургаар баялаг хүнс түлхүү хэрэглэх: мах, шош, самар, үр, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, өндөг, цагаан идээ.


✨ Хоолоо төлөвлөж, урьдчилан бэлдсэнээр ядраад өлссөн үед эрүүл сонголттой байна.


✨ Хөхүүл ээжүүдэд тусгайлан зориулсан эрдэс, аминдэмүүд нөхөх сайн чанарын витамин хэрэглэх.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл